2003 оноос хойш бид бүтээн байгуулалтын салбарт найдвартай түнш байсаар ирлээ. 70 гаруй амжилттай хэрэгжүүлсэн төслөөр дамжуулан чанар, туршлага, хариуцлагыг бүтээн байгуулалт бүртээ шингээж, Монгол Улсын хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж байна.
Манай компани нь барилгын салбарт иж бүрэн гүйцэтгэл болон туслан гүйцэтгэгчийн үйлчилгээ үзүүлж, барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, засвар үйлчилгээ, талбайн менежмент болон төслийн гүйцэтгэлийн төлөвлөлт зэрэг цогц ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлдэг.
Бид төслийн шаардлага, стандарт, талбайн нөхцөл байдалд тулгуурлан ажлын нарийвчилсан зургийг боловсруулдаг. Инженерийн тооцоолол, гүйцэтгэлийн бодит хэрэгцээг нэгтгэн, ажлын явцад шууд хэрэгжихүйц, ойлгомжтой зураг төслийг гаргаж өгдөг. Энэ нь төслийн гүйцэтгэлийг саадгүй явуулах суурь болдог.
Төслийн бэлтгэл ажил бүрэн хангагдсаны дараа бид батлагдсан төлөвлөгөө, зураг төсөл, стандарт шаардлагын дагуу ажлыг бодит талбай дээр эхлүүлдэг. Гүйцэтгэлийн явцад чанар, аюулгүй байдал болон хугацааны хяналтыг тогтмол хэрэгжүүлж, ажлын уялдаа холбоог тасралтгүй ханган ажилладаг.